Polatam Triple Collagen Firming Ampoule - Арьс чангалж, уян хатан чанарыг сэргээх тансаг ампул.
Polatam -ын Гурвалсан коллагентай арьс чангалах ампул нь Арьсны гадаргуугаас гүн давхарга хүртэл үйлчилнэ. Арьсыг богино хугацаанд чангалж, удаан хугацаанд уян хатан байлгадаг. Желли төрлийн хөнгөн бүтэцтэй, хурдан шингэдэг тул өдөр тутмын арчилгаанд төгс тохирно.
Үндсэн үйлчилгээ:
• 3 төрлийн коллагентай тул арьсны гүнд хүрч, уян хатан чанарыг нөхөн сэргээж, арьс цайруулах, үрчлээ багасгаж арьсыг чангална.
• Арьсны нүхжилтийг агшааж, арьсыг илүү жигд, толигор болгоно.
• Арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг үндсээр нь удаашруулж, залуу төрхийг хадгалах синержи нөлөө үзүүлнэ.
• Арьсыг чийгээр хангаж, гэрэлтсэн эрүүл төрхийг бэлэглэнэ.
Гол орц найрлага ба онцлог
• Atelo collagen - Ателло коллаген, Hydrolyzed collagen - Гидролизжуулсан коллаген, Youth collagen - Залуу коллаген зэрэг 3 төрлийн коллагеноос бүтсэн Полатамын онцгой найрлага юм.
• EWG green
Ямар хүмүүст тохиромжтой вэ?
• Арьс нь уян хатан чанараа алдаж, суларсан
• Үрчлээ, хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхэлсэн мөн хөгшрөлтийн шинж тэмдэгээс арьсаа хамгаалахыг хүссэн хүн бүрт
• Чийг дутагдаж, гэрэлтэлтээ алдсан арьсанд
• Илүү чанга, толигор төрхийг хүсдэг бүх төрлийн арьстай хүн бүрт
Хэрэглэх заавар:
Өглөө, орой өдөр бүр: Тос, чийгшүүлэгчийн өмнө, эсвэл сэрумын шатанд хэрэглэнэ. Дээш чиглэлтэйгээр зөөлөн товшиж шингээнэ.
🌱 Polatam Гурвалсан коллагентай арьс чангалах ампул - Арьсаа чангалж, гэрэлтсэн залуу төрхөө сэргээ.