
БИД ХЭН БЭ?
POLATAM бол Солонгосын эмэгтэй жүжигчин TAMHEE PARK-ийн үзэл баримтлал, гоо сайхны мэдрэмжийг шингээн 2015 онд үүсгэн байгуулагдсан минималист, цэвэр гоо сайхны брэнд билээ.
Polatam нь цэвэр байгалийн гаралтай аюулгүй, хэт мэдрэмтгий арьсанд ч тохирох найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчмыг баримталдаг. Парабен, Фталат, PEG, синтетик үнэртүүлэгч, өнгө болон бусад сөрөг бодисуудыг хэрэглэдэггүй бөгөөд EWG Green зэрэглэлтэй найрлагануудыг илүүд үздэг.
Брэнд нь мөн “clean beauty”-г дэмждэг бөгөөд Солонгосын царсны модны шүүс, Shea Butter, Argan Oil, Ceramide зэрэг байгалийн гаралтай, чийгшүүлэх, хамгаалах үйлчилгээтэй орцод төвлөрдөг. Цэвэрлэгээний хувьд POLATAM нь арьсыг зөвхөн цэвэрлэхээс гадна чийгшүүлэх, арьсны хамгаалалтын давхаргыг хамгаалах шийдлийг санал болгодог холимог хандлагаар ялгардаг.
Түүнчлэн, POLATAM брэнд нь “Better Aging” буюу жинхэнэ утгаараа анхны гэрэлтэх гүн арчилгааг өгдөг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд арьсны залуу төрхийг хадгалах чанартай бүтээгдэхүүнүүдийг санал болгодогоороо онцлог юм.