Арьсыг эрчимтэй тэжээж, хамгаалж, нөхөн сэргээх тансаг тосон арчилгаа
Polatam-ын Арьс нөхөн сэргээх 100%-ын арган тос нь байгалийн гаралтай өндөр чанарын тоснуудын хослолоор бүтсэн, арьсыг эрчимтэй тэжээж, хамгаалж, шинэчилдэг онцгой бүтээгдэхүүн юм. Хөнгөн бүтэцтэй ч гүн шингэж, тослог мэдрэмж үлдээхгүйгээр арьсыг толигор, гэрэлтсэн төрхтэй болгоно.
Үндсэн үйлчилгээ:
• Гүн чийгшүүлэлт - Арьсны чийгийн түвшинг нөхөж, удаан хадгална.
• Тайвшруулах ба хамгаалах - Мэдрэмтгий стрессд орсон арьсыг тайвшруулна.
• Хөгшрөлтийн эсрэг - Антиоксидантаар баялаг тул байгаль орчны нөлөөнөөс хамгаалж, үрчлээ, уян хатан чанар алдагдахаас сэргийлнэ.
• Сэргээх ба гэрэлтүүлэх - Ядарсан, өнгөө алдсан арьсыг сэргээж, эрч хүч гэрэлтсэн төрхийг бэлэглэнэ.
POLATAM Reset facial oil- Байгалийн хүчээр арьсаа дахин асаа.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
• Хуурай чийг дутсан арьс
• Хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй арьс
• Ядарсан стрессд орсон, эрч хүчгүй бүх төрлийн арьс
Онцлог давуу талууд:
• Нарны хэт туяа болон стрессийн улмаас гэмтэж буй үс, хуйханд хүртэл шим тэжээл өгч чадна.
• Уруул болон гарыг тэжээлээр хангана.
• Үл хайхран орхигдсон тохой, өвдөг зэрэг биеийн бүх хэсгүүдийг ч арчилж, чийгшүүлнэ.
☘️ 100% Цэвэр аюулгүй найрлага:
Химийн нэмэлт, үнэр, будагч бодис агуулаагүй тул, таны арьсанд байгалийн цэвэр тансаг мэдрэмжийг бэлэглэнэ.
🌱 POLATAM Reset facial oil - Арьс болон биеийн бүх хэсэгт шинэ амьдралын эрч хүч.
